Энэхүү барилга нь M.O.L группын 2023 оны тогтвортой хөгжлийн зорилгын салшгүй нэг хэсэг бөгөөд ирээдүйн оффисуудад жишээ болж чадахуйц томоохон бүтээн байгуулалт юм. Барилга нь нийт 28 давхар, 86000 метр квадрат талбайд 2500 гаруй ажилтнийг багтаасан хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү барилга нь дээврийн нэгдсэн нарны зай хураагуур, газрын дулааны насос зэрэг бага болон тэг нүүрстөрөгчийн технологиудыг ашигладаг ба саарал ус дахин боловсруулах, борооны ус цуглуулах системтэй. Мөн барилгад гэрэлтүүлэг, температур, сүүдэржүүлэлтийг удирддаг шинэлэг хяналтын системүүд суурилагдсан. Эдгээр шийдлүүдийн ачаар M.O.L кампус нь BREAM Excellent үнэлгээ болон LEED Platinum гэрчилгээ авсан анхны Унгарын барилга болсон юм.
Унгар улсын нефть, хийн M.O.L группын шинэ төв байр нь Будапешт хотын өмнөд хэсэгт байрладаг ба Foster + Partners төслийг хариуцан Finta Studio болон Kinzo дотоод заслыг хамтран гүйцэтгэсэн энэхүү барилга нь компанийн бүхий л үйл ажиллагааг нэг дор нэгтгэж чадсан төсөл болсон байна.
Кампус нь мөн ресторан, биеийн тамирын заал, хурлын төв гэх мэт ажилчдад зориулсан олон төрлийн байгууламжуудыг агуулдаг ба барилгын төв атриумаас дээвэр хүртэл ногоон байгууламж байрлуулсан нь байгалийг ажлын орчинд ойртуулж, нийгмийн харилцааг дэмжих, хамтын ажиллагаа, амралт, урам зориг авах орон зайг бүрдүүлж өгчээ.
Licht Kunst Licht компани нь барилгад бүхэлд нь зориулсан шинэлэг, нэгдсэн гэрэлтүүлгийн шийдлүүдийг хариуцан боловсруулсан бөгөөд энэ нь хэрэглэгчдийн хэрэгцээнд бүрэн нийцсэн, ажиллах орчинд таатай уур амьсгал бүрдүүлсэн гэрэлтүүлгийг бий болгосон байна.
Цогцолборын гэрэлтүүлгийг цөөн төрлийн гэрлийн бүлгийг ашиглан шийдэл гаргасан ба эдгээр гэрлүүд нь бүгд олон төрлийн оптик болон суурилуулах системүүдтэй. Оффисуудад “flood MMO” оптиктой iN60 системийг суулгасан бөгөөд энэ оптикийн хэрэглээ нь хүний харааны тав тухыг нэмэгдүүлж, ажиллах орчинд шаардлагатай жигд байдлыг хангадгаараа давуу талтай.
Ойролцоогоор 25 метр өндөр атриумын гэрэлтүүлгийг PALCO чиглүүлэгч гэрлийг зам дээр суулган шийдсэн ба өнгөний температур нь 3000К болон 4000К байх боломжтой ба гэрэл нь дээврээс доош, нэгдүгээр давхрын ногоон байгууламжруу тусдаг байна.